БНСУ Монгол Улсад суух Элчин сайдаа сольжээ

БНСУ Монгол Улсад суух Элчин сайдаа сольжээ

Өмнөд Солонгос  Монгол Улсад суух Элчин сайдаа сольсон талаар даваа гарагт Гадаад хэргийн яамнаас нь  мэдээлжээ. Дотоод хэргийн яамны Олон улсын захиргааны хамтын ажиллагаа хариуцсан захирал Чой Жин Вон Монголд суух шинэ Элчин сайдаар томилогдсон талаар БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Чой Жин Вон нь АНУ дахь Солонгосын Элчин сайдын яамны зөвлөх, тус яамны хоёр талын эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан дипломатч юм.

Одоогийн Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Чен Гуг Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын хувийн мэдээллийг улс төрийн шинэ нам байгуулахад шаардагдах гишүүдийн тоог баталгаажуулахад ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм. Ким 2022 оны арванхоёрдугаар сард албан тушаалаа авсан.

Эх сурвалж: https://www.msn.com/en-us/news/world/s-korea-replaces-ambassador-to-mongolia/ar-BB1k3Wop

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.