Японы Ерөнхий сайд Ким Жон Унтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ

Японы Ерөнхий сайд Ким Жон Унтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай аль болох ойрын үед дээд хэмжээний уулзалт хийж, нүүр тулан уулзах хүсэлтэй байгаагаа саяхан илэрхийлсэн гэж Ким Жөн Уны дүү Ким Ё Жон мэдэгджээ.

Ким Ё Жон даваа гарагт төрийн мэдлийн Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/ дамжуулан дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Түүний хэлснээр, К.Фүмио саяхан “өөр сувгаар дамжуулан” хүсэлтээ илэрхийлжээ. Ким Ё Жон мэдэгдэхдээ, хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудлыг хэдийнэ шийдсэн гэх Умард Солонгосын байр суурийг дахин нотолсон байна. Тэрээр хэлэхдээ, хэрвээ Япон улс бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Умард Солонгост саад болж, хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулсаар байх аваас Ерөнхий сайд “зөвхөн нэр хүндийн төлөө” санал гаргасан гэсэн шүүмжлэлд өртөх болно гэжээ.

Японы Засгийн газар 1970-1980-аад оны үед тус улсын 17 иргэнийг Умард Солонгосын тусгай албаныхан хулгайлсан гэж мэдэгдсээр ирсэн юм. 2002 онд болсон хоёр талын дээд хэмжээний уулзалтын дараа Японы таван иргэнийг эх оронд нь авчирсан боловч үлдсэн 12 нь сураггүй хэвээр байгаа аж.

Ким Ё Жон мөн Японы Ерөнхий сайдад хандан хэлэхдээ, хоёр орны харилцааг чин сэтгэлээсээ сайжруулж, сайн хөрш болохын тулд улс төрийн шийдвэр гаргахыг уриалаад үнэхээр их хүсэж байсан ч гэсэн К.Фүмио Умард Солонгосын удирдагчтай уулзах боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Токио хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудлаар хоёр орны харилцаанд саад учруулахаа больсон үед л К.Фүмио Пёньянд айлчлах боломжтой гэж Ким Ё Жон энэ оны хоёрдугаар сард мэдэгдэж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д гэрлэлтийн тоо анх удаагаа өмнөх жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна. 2024-03-20

БНСУ Монгол Улсад суух Элчин сайдаа сольжээ 2024-03-20

БНСУ-д хөдөлмөрийн гэрээт иргэдийн ажлын орчин, нөхцөл байдалтай танилцлаа 2024-03-21

БНСУ-д шинээр ирсэн хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав 2024-03-21

БНСУ тусгай статустай дөрвөн хотод бие даасан эрх олгоно 2024-03-26

Японы Ерөнхий сайд Ким Жон Унтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ 2024-03-26

БНСУ-д цагаач эмэгтэй нөхөртөө хутгалуулж амиа алджээ 2024-03-28

Монгол, Солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 2024-03-29

ХНХҮТ-ийн мэргэжилтнүүд Солонгос дахь Монгол сургуульд ажиллалаа 2024-03-29

БНСУ-д бүх нийтийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлжээ  2024-03-29

БНСУ-ЫН MBC ТЕЛЕВИЗТЭЙ “ХӨХ БААВГАЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМТРАН АЖИЛЛАНА 2024-03-30