Хятад улс даяар гашуудлын арга хэмжээ зохион байгуулав

Хятад улс даяар гашуудлын арга хэмжээ зохион байгуулав

Энэ сарын 4-нд коронавирусний гамшигт нэрвэгдэгсдэд зориулан улс даяар гашуудлын арга хэмжээ зохион байгуулж, гурван минутын хугацаанд эмгэнэл илэрхийлэв.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээлснээр, Хятадын ард түмний коронавирусний тархалттай хийж буй тэмцэлд амь насаа алдсан элэг нэгт ахан дүүс, эрэлхэг баатрууддаа гүн эмгэнэл илэрхийлэхийн тулд тус арга хэмжээг зохион байгуулжээ.

Энэ үеэр Хятад улсын Төрийн далбаа болон тус улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын Төрийн далбааг хагас бөхийлгөн олон нийтийн зугаа цэнгэлийн үйл ажиллагааг зогсоож, тээврийн хэрэгслүүд дуут дохиогоо хангинуулах зэргээр эмгэнэл илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.