Өмнөд Солонгост халдварын тоо буурлаа
Өмнөд Солонгост коронавирусний халдвар нь эдгэрсэн хүний тоо 6503 болж нэмэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр сүүлийн 24 цагт 47 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний гурав нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол аж.
БНСУ-д коронавирусний халдвараар өвчилсөн нийт хүний тоо 10284 болжээ.
Өмнөд Солонгосын өнөөдрийн /2020.04.06/ үзүүлэлт нь цар тахал оргил үедээ хүрсэн хоёрдугаар сарын 29-ний өдрөөс хойш нэг өдөрт илэрсэн халдварын тоо анх удаа 50-иас доош буурсан явдал болжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд гурван өвчтөн нас барж, нийт нас баралтын тоо 186 болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.