Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна.

Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна.

Хаврын дунд сарын шинийн 20 буюу ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна.

“2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр буюу Пүрэв гарагт 15:05 цагт ханш нээх улирал эхэлнэ” хэмээн Гандантэгчэнлин хийдээс гаргасан Төгсбуянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэжээ. Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолж эхэлдэг учраас урин цагийн эхлэл, “Ханш нээх өдөр” гэж нэрлэдэг байна.

Монголчууд ханш нээх өдрийг дэлгэрч дээшлэх, буян хурах сайн өдөр хэмээн билгэшээж ирсэн билээ. Энэ өдөр монголчууд адуун сүргийнхээ морьд, сувай гүүний дэлийг засч, уламжлал заншлынхаа дагуу хязаалан үрээгээ хөнгөлдөг. Хот газрынхны хувьд хашаа хороо гудамж талбайд мод бут, сөөг тарьж цэцэгжүүлбэл буяны үйл болно. Мөн ханш нээх өдөр ямааны ноолуурт сам хүргэдэг домтой.

Ноолуур үнэд орсон арилжаа наймааны өнөө үед энэ билэгт сайн өдөр ямаагаа самнаж эхэлбэл сайн. Энэ өдөр гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч бүтэх нигууртай гэж үздэг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Усанд автсан 3 айл, өрхийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлжээ 2024-04-03

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2024-04-03

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 2024-04-03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-03

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км авто зам барина 2024-04-03

Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. 2024-04-04

Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 2024-04-04

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо 2024-04-04

Ноолуурын экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой 2024-04-05

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай, Өвөрхангай аймгийн баг тэргүүн байр эзлэв 2024-04-05

“Улаанбаатар кабель кар” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. 2024-04-05