Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай, Өвөрхангай аймгийн баг тэргүүн байр эзлэв

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай, Өвөрхангай аймгийн баг тэргүүн байр эзлэв

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, “Мөнгөн цагариг” клуб хамтран бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордны А зааланд энэ сарын 1-4-нд зохион байгууллаа.

15 дахь удаагийн тэмцээний А хэсэгт улсын цолтой болон аймаг, цэргийн арслан цолтой 12, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 11 баг өрсөлдөхөд А хэсгээс улсын гарди Д.Рагчаа дасгалжуулагчтай Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний баг түрүүлж, Ховд, Завхан аймгийн баг удаалав.

Тэргүүн байр эзэлсэн Архангай аймгийн баг анхдугаар тэмцээн (2003 он)-д түрүүлж байсан ба хоёр дахь цомоо гардан авлаа.

Харин Б хэсгээс М.Батбаатар дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд алтан медаль хүртэж, Архангай, Баянхонгор аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртэв. Энэ хэсэгт түрүүлсэн Өвөрхангай аймгийн баг тус тэмцээнээс 2018 онд алт, 2019 онд мөнгөн медаль хүртэж байжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км авто зам барина 2024-04-03

Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. 2024-04-04

Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 2024-04-04

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо 2024-04-04

Ноолуурын экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой 2024-04-05

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай, Өвөрхангай аймгийн баг тэргүүн байр эзлэв 2024-04-05

“Улаанбаатар кабель кар” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. 2024-04-05

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй 28 шатахуун түгээх станц байснаас 10-ыг нь хаажээ 2024-04-05

"Цагаан алт” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-04-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав. 2024-04-05

Сонгинохайрхан дүүргийнхэн “Хотоо угаая” аянд нэгдлээ 2024-04-06