Энэтхэг вирусний эмийн экспортоо тайлбаргүйгээр зогсоожээ

Энэтхэг вирусний эмийн экспортоо тайлбаргүйгээр зогсоожээ

Энэтхэг улс “COVID-19” халдварыг эмчлэхэд зөвлөж буй эмнүүдийн нэг болох гидроксихлорохиныг экспортлохыг хориглосон талаар тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

“Гидроксихлорохин болон гидроксихлорохиныг үйлдвэрлэхэд шаардлагатай найрлагын экспортыг ямар нэгэн тайлбаргүйгээр хориглоно” гэж Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн яамны Худалдааны хэлтэсийн харьяа Гадаад худалдааны ерөнхий газар бямба гарагт мэдээлсэн байна.

Гидроксихлорохин нь “COVID-19” халдвар авсан хүнд өвчтөнүүд, халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг эмчлэхэд зөвлөж буй эмнүүдийн нэг юм.

Гадаадын худалдааны ерөнхий газрын дарга Амит Ядавын мэдэгдэлд өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд гарсан мэдэгдлийн “хоёрдугаар хэсэг”-ийн талаар дурдсан байсан бөгөөд үүнд гидроксихлорохин болон үүний найрлагын экспортыг зогсоох хүртэл “тодорхой нөхцөлүүдэд” зөвшөөрнө гэж тэмдэглэсэн байжээ. 

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас даваа гаргийн өглөө мэдээлснээр, халдвар авсан хүний тоо 4067-д хүрч, 109 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.