Е-9 визээс ур чадвартай мэргэшсэн ажиллах хүчний Е-7-4 виз рүү хөрвөх боломж

Е-9 визээс ур чадвартай мэргэшсэн ажиллах хүчний Е-7-4 виз рүү хөрвөх боломж
Ур чадвартай мэргэшсэн ажиллах хүчний оноот системийн виз Е-7-4 визийг Е-9 (Мэргэжлийн бус ажиллах хүчний виз), Н-2 (Айлчлан хөдөлмөр эрхлэх виз), Е-10 (Усан онгоцны хөдөлмөр эрхлэлт) визээр Солонгос улсад сүүлийн 10 жилд 5-аас дээш жил ажилласан гадаад иргэд оршин суух хугацаагаа дуусгавар болохоос өмнө тодорхой нөхцөл болзлыг хангаж мэдүүлэх боломжтой. Харин эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, татвараас зайлсхийсэн, цагаачлалын албаны хуулийг 4-өөс дээш удаа зөрчсөн гадаад ажилчин энэ визийг мэдүүлэх эрхгүй.  
 
Е-7-4 визний онцлог, давуу тал
  • Хөдөлмөрийн гэрээгээ сунгуулаад, удаан хугацаагаар ажиллаж амьдрах
  • Эхнэр нөхөр, насанд хүрээгүй хүүхдүүдийн хамт амьдрах боломж
  • Солонгос иргэдийн адил бүх төрлийн даатгалын хөнгөлөлт эдлэх
  • Мэргэжлийн ур чадвар нь дээшилж, албан тушаал дэвших, цалин хөлс нэмэгдэх
 
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
Утас: 02-2266-8228, 02-2266-9229

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.