Виз олгох журам

Виз олгох журам

Виз мэдүүлэх журам

1. Визний анкет бөглөх

Анкетын загварыг ЭСЯ-ны дараах цахим хуудас болон төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авах боломжтой. (https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758236&page=7)

  • Визний анкетыг зөвхөн солонгос эсвэл англи хэлээр бөглөнө.
  • БНСУ-ын цагаачлалын албанаас визний зөвшөөрлийн код авсан тохиолдолд тусгай анкет бөглөх ба бүртгэлийн хураамж төлж, төлөөлөн гүйцэтгэх байгууллага эсвэл KVAC-д мэдүүлнэ.

2. Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт

  • Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын журамтай танилцан өөрийн зорилгод нийцэх ангиллын дагуу бичиг баримтаа бүрдүүлнэ. Дараах холбоосоор орж танилцана уу.

    (https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758289&page=2)
  • Анхаарах зүйлc: Монгол хэл дээрх бүх бичиг баримтыг солонгос эсвэл англи хэлээр орчуулсан байна. Дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт болон сүрьеэгийн шинжилгээний бичгийг орчуулах шаардлагагүй.

3. Бүртгэлийн хураамж

  • Цахимаар шилжүүлэг хийх боломжгүй тул төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.
  • Оршин суух хугацаа 90 хоног хүртэлх виз: Хураамжгүй
  • Оршин суух хугацаа 90 хоногоос дээш виз: 60 USD

Тус бүртгэлийн хураамж нь виз олгох хураамж биш визний хүсэлтийг шалгах хураамж тул виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу. Байгууллагын үйлчилгээний хураамж тусдаа тул анхаарна уу.

4. Виз мэдүүлэх 

Төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төв(KVAC)-д мэдүүлэх.

5. Ярилцлага

  • Шаардлагатай тохиолдолд зөвхөн ЭСЯ-наас виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудаж болно.
  • Ярилцлагын цагийг утсаар мэдэгдэнэ
  • Ярилцлагын үед бичиг баримтаа авч ирнэ

6. Визний хариу олгох хугацаа

Ангилал тус бүрээр хариу олгох хугацаа(ажлын өдрөөр тооцно)
  • Эмчилгээ, визний зөвшөөрлийн код: 7 хоног
  • Байгууллага болон гэр бүлийн урилга, сургалтын виз: 15 хоног
  • *Байгууллагын урилгатай тохиолдолд тухайн арга хэмжээ болох хугацаанаас хамаар ч хариу олгох хугацаа өөр байх боломжтой.
  • Богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз: 30 хоног
  • Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз: 2 сараас дээш

Виз мэдүүлэх иргэдийн тоо хэт ихсэх болон мэдүүлж буй ангиллаас хамаарч визний материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой.

Визний хариу гарсны дараа иргэдийн паспортыг виз мэдүүлсэн төлөөлнө гүйцэтгэх байгууллага руу буцаах бөгөөд виз мэдүүлэгч өөрийн биеэр очиж паспортаа авна.

Виз олгох нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал бөгөөд виз олгохоос татгалзсан тохиолдолд татгалзсан шалтгааны талаар нэмэлт тайлбар хийх үүрэг байхгүй болно.

Виз олгогдсон хэдий ч БНСУ-ын хилийн шалтган нэвтрүүлэх явцад хилээр нэвтрүүлэхээс татгалзах тохиолдолд гарч болохыг анхаарна уу.

Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай

  • БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.
  • 1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
  • 2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцаан олгох
  • 3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
  • Төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төв(KVAC) нь БНСУ-ын ЭСЯ-наас зөвшөөрсний дагуу үйлчилгээний хураамж авна.
    • 1) Солонгосын виз мэдүүлэгийн төв(KVAC): 57,000 төгрөг
    • 2) Төлөөлөн гүйцэтгэх байгууллага: 57,000 + байгуулагын өөрийн үйлчилгээний хураамж
    • Төлөөлөн гүйцэтгэх байгууллагын үйлчилгээний хураамж харилцан адилгүй болохыг анхаарна уу.
    • Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас виз мэдүүлэх үйлчилгээ авах үед шаардлагагүй бичиг баримт шаардах, урьдчилж мэдэгдсэн үйлчилгээний хураамжаас хэтрүүлэн авах, бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой бус мэдээлэл өгөх зэрэг төлөөлөн гүйцэтгэх байгууллын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт байгаа тохиолдолд ЭСЯ-ны дараах хаяг руу мэдэгдэнэ үү. kormg2@mofа.go.kr
Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга

A. Passport Express International

  • Байршил: Хан-Уул дүүрэг 1-р хороо, DHL байр 3-р давхар
  • Утасны дугаар : (976)7777-0152
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

  • Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, Мөнх Даатал, 3-р давхар
  • Утасны дугаар : (976) 7012-4909
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

C. Hang-Mong Law

  • Байршил: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, S-Mart Centre 601 тоот
  • Утасны дугаар : (976) 9800-3005,3007
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

D. Chinggis Global

  • Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот
  • Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00

E. Mongol Namshin

  • Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
  • Утасны дугаар : (976) 7014-3332
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

F. GH&F

  • Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)
  • Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

G. Mongol News

  • Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)
  • Утасны дугаар : (976)11-31-8988
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

H. TECKM

  • Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот
  • Утасны дугаар : (976)7015-8288
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

I. Bambai Security Service(‘18.7.27~)

  • Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга
  • Утасны дугаар : 7000-9696, 7000-4949
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

J. Dido(‘18.7.27~)

  • Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар
  • Утасны дугаар : 7763-0000(Зөвлөгөө)
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

K. Виз мэдүүлгийн төв (KVAC, ‘20.3.16~)

  • Байршил : Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Шинэ Сонголт их дэлгүүрийн 8 давхар
  • Утасны дугаар : 7766-8888
  • Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~16:30
  • Вэб хуудас : www.visaforkorea.mn
 

Эх сурвалж https://overseas.mofa.go.kr/mn-mn/wpge/m_276/contents.do?fbclid=IwAR0wUfo8Qmni7ULOCdT7m7HhwPqiV_B3P1-rc4KAMwRGYQQMcKhjjPawtOk

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.