Дэлхийн өнцөг булан бүрд үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийн өнцөг булан бүрд үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийн хэд хэдэн бүсэд үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Зүүн Африкийн Кени улсад 4-р сарын дундуур эхэлсэн үерийн улмаас амиа алдсан хүний тоо 228 болж өслөө. Олон арван жил ган гачиг нүүрлэсэн энэ улсад гэнэт их хэмжээний усархаг бороо ороход хөрс нь шингээж чадалгүй үерлэснээс газрын гулгаа зэрэг үүсэж өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн байна. 5-р сард ч үерийн нөхцөл байдал улам хүндрэх шинжтэй байгааг хүмүүнлэгийн байгууллагууд анхааруулж байна. Тэгвэл Өмнөд Америкт мөн л их хэмжээний бороо орж үерлэсний улмаас Бразил улсад  78 хүн амь эрсэджээ.

Кени улс болон хөрш зэргэлдээ Танзани, Бурунди улсын нутаг дэвсгэр дээгүүр сүүлийн хэдэн арван жил маш их ган гачигтай байсан. Харин 2023 оны 10-р сараас эхэлж их хэмжээний усархаг бороо далайн Эль Нино урсгалын нөлөөгөөр орж эхэлсэн. Олон арван жил ган гачигтай байсан газар гэнэт их хэмжээний бороо ороход хөрс нь даалгүй үерлэж, хөрсний гулгаа зэрэг аюулт үзэгдэл болдог. Үүний уршгаар Кени улсад хэдэн зуун хүн амь үрэгдэж, хэдэн зуун мянган хүн орон гэрээсээ дайжаад байна. 5-р сарын цаг агаарын төлөвийг харвал нам дор газрууд, нуурын эрэг орчмын газрууд болон хотожсон бүсүүдэд үер үргэлжлүүлэн болохоор байна. Харин эгц уул нурууны бэл, толгод, гуу жалгатай газруудаар хөрсний гулгаа үүсэх төлөвтэй байна. Үерийн ус, хөрсний гулгаа, үерийн усанд урссан мод зэргээс болж байшин барилга, зам, гүүр зэрэг дэд бүтцүүд ихээхэн сүйдээд байна. Кени улс нь Зүүн Африкийн хамгийн том эдийн засагтай орон ч энэ удаагийн үер маш их хохирол дагуулж байгаа нь ойлгомжтой байна. Амиа алдсан 200 гаруй хүнээс гадна 160 гаруй хүн бэртэж гэмтэж, 200 мянга гаруй хүн орон гэрээсээ дайжсан гэдгийг Кенийн дотоод хэргийн яам мэдээлжээ. Тэгвэл тропикийн чийглэг дулаан уур амьсгалтай Бразил улсад мөн л их хэмжээний усархаг борооны улмаас амиа алдсан хүний тоо өссөөр байна. Одоогоор багадаа 100 гаруй хүн сураггүй алга болсон, 80 мянга орчим хүн орон гэрээсээ дайжсан байна.

Бразилын өмнөд нутгийн Рио Гранде до Сул мужид хамгийн их устай бороо орж, хохирол амсаад байна. Тус мужийн 500 орчим хот суурингийн 70 орчим хувь нь үерт өртжээ. Үерийн ус мөн л зам, гүүр зэрэг дэд бүтцүүдийг эвдсэн. Мөн хүрсний гулгаа үүсэж, усан цахилгаан станцын далан нурсан гэсэн мэдээлэл байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Татварын суурийг багасгах болон олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-05

“E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 2024-05-08

Монголын анхны холын зайн морин тойруулгын уралдаан болно 2024-05-08

“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ 2024-05-08

Малын сэг зэм устгахад зориулж Сүхбаатар аймагт 300 сая төгрөг, 2 тонн шатахуун шийдвэрлэлээ 2024-05-08

Дэлхийн өнцөг булан бүрд үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 2024-05-08

“Найрамдал" зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ 2024-05-08

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-05-08

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш нээнэ 2024-05-08

“Өнөр бүл” төвийн гурван хүүхэд Германд сурна 2024-05-08

Маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаантай. 2024-05-09