Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш нээнэ
Нарны зам дагуу Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх 870 метр замыг засаж байна.
Тус замын баруунаас зүүн тийш явах чиглэлийн хөдөлгөөнийг мөн, хойд хэсэг буюу зүүнээс баруун тийш явах чиглэлийн асфальт бетон хучилтыг өнөөдөр дуусган, тэмдэг, тэмдэглэгээ хийж энэ сарын 9-ний өдрийн 6.00 цагт зорчих хөдөлгөөнийг бүрэн нээнэ.
Зам засахдаа тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэн асфальт бетоноор хучих юм. Мөн хэвтээ, босоо тэмдэг тэмдэглэгээ суурилуулж, явган хүний гарц хийхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.