Соронзон шуурга эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж болзошгүй

Соронзон шуурга эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж болзошгүй

Дэлхий дээр сүүлийн 20 гаруй жилд болоогүй хамгийн хүчтэй цахилгаан-соронзон шуурга дэгдсэнийг АНУ, Орос, мөн Японы сансрын хүрээлэнгүүд мэдээлж байна. Тухайлбал АНУ-ын Далай, агаар мандал судлалын үндэсний агентлаг G5 буюу хамгийн өндөр түвшний соронзон шуурганы анхааруулга өгөөд байна. Соронзон шуургыг хүчээр нь 5 түвшинд ангилж үздэгээс хамгийн өндөр 5 дахь түвшний үед эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын үйл ажиллагаанд хүндрэл үүсэж болзошгүй байдаг юм байна.
Одоогийн байдлаар Наран дээр дэлхийгээс 17 дахин том талбайтай толбонууд үүссэн байгааг Америкийн Далай, агаар мандал судлалын үндэсний агентлаг мэдээлж байна. Мөн халуун орны бүсэд хүртэл туйлын туяа үзэгдэж мэдэхээр байгаа юм байна.Нарнаас цацарсан цэнэгт хэсгүүд дэлхийн агаар мандал дахь хийнүүдтэй мөргөлдсөнөөр үүсдэг Туйлын туяа энэ өдрүүдэд урьд урьдынхаас илүү тод, бас илүү өргөн хүрээнд үзэгдэж эхэлсэн. Орос, АНУ-ын хойд талын нутгууд төдийгүй, Гүрж, Их Британи, Кубад хүртэл туйлын туяа үзэгдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Оросын судлаачдын үзэж байгаагаар, энэ удаагийн соронзон шуурга 20-40 цаг үргэлжилж болзошгүй. Наран дээр сүүлийн 3 хоног дотор хамгийн хүчтэй буюу Икс түвшний 4, зарим мэдээгээр, 5 эсвэл 6 удаагийн тэсрэлт болж төдий тооны халуун плазм цацагдсанаар соронзон шуурга дэгдсэн. Энэ плазман үүл буюу титмийн нөлөөллөөс Дэлхий бүрэн гартал 1-2 хоног болно гэж Оросын ШУА-ын сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны астрономийн лабораториос мэдээлсэн, америкийн Далай, агаар мандал судлалын агентлаг ч бас, Дэлхий дээр баасан гарагийн оройноос эхэлсэн соронзон шуурга ойрын хоногуудад үргэлжилж, эндээс үүдэн холбоо харилцааны сүлжээ, эрчим хүчний шугамууд, радио, хиймэл дагуулын ажиллагаанд доголдол үүсэж болзошгүйг холбогдох үйл ажиллагаа эрхлэгчдэд сэрэмжлүүлжээ. Наран дээрх толбонууд ойролцоогоор 11 жил орчмын мөчлөгтэйгөөр идэвхждэг байна. Энэ мөчлөгийн оргил үе энэ жил тохиож байгаа учраас дахин бас нэг удаагийн хүчтэй соронзон шуурга дэгдэж болзошгүйг АНУ-ын Далай, агаар мандал судлалын агентлаг мэдээлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ-д үерийн улмаас 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ 2024-04-23

“Тесла” компани цахилгаан машиныхаа үнийг 2 мянган доллароор бууруулна 2024-04-24

“Tesla” хүн төрхт “Optimus” роботыг худалдан гаргахаар төлөвлөж байна 2024-04-26

Хятадад нисгэгчгүй онгоцоор ачаа хүргэх анхны нислэгийг үйлджээ. 2024-05-02

Дэлхийн хамгийн гүн “цэнхэр нүх”-ийг илрүүлжээ. 2024-05-05

Соронзон шуурга эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж болзошгүй 2024-05-13

Байгаль нуур орчим 6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 2024-05-13

Бишимбаевт эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр 24 жилийн ял оноолоо 2024-05-14

АНУ Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна 2024-05-15

Герман улсад кибер гэмт хэрэг жилийн дотор 148 тэрбум еврогийн хохирол учруулжээ 2024-05-15

Словакийн Ерөнхий сайдыг буудаж шархдуулсан хэрэг гарлаа. 2024-05-16