Аяллын визээ өөр зорилгоор ашигласан 25 гадаад иргэнийг өнөөдөр албадан гаргажээ.

Аяллын визээ өөр зорилгоор ашигласан 25 гадаад иргэнийг өнөөдөр албадан гаргажээ.

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын 99 орны иргэдэд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах цахим виз олгож эхэлсэн.

2024 оны эхний таван сарын байдлаар 21156 цахим виз олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.8 дахин өссөн үзүүлэлттэй аж. Цахим визийн олголт өссөн ч сүүлийн үед зарим улсын иргэд аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах, уригч аж ахуйн нэгж байгууллагууд цахим визээр орж ирсэн гадаадын иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулах зөрчил нэмэгдэж байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их даваа уул”, “Хайрхан авто сервис”, “Чайна Жео-инженеринг корпорац” компанид нэр бүхий 14 иргэн, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Билэгт баялаг”, “Тайшиншан юань”, “МДМУ” компанид нэр бүхий 11 иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсныг хяналт шалгалтаар илрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, өнөөдөр албадан гаргажээ.

Гадаадын иргэн аялал жуулчлалын визээр орж ирсэн тохиолдолд аяллын маршрут, байрлах зочид буудал, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж, амрах зорилгын дагуу ашиглах ёстой. Гэвч уг визийг хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ажлын байрны төлбөрөөс зайлсхийх зорилгоор ашиглаж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг зөвлөлөө. Мөн цаашид хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэд, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтийн тээврийг утасгүй интернэтээр тоноглоно. 2024-05-16

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна 2024-05-16

СЕХ: Бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсгийг цахимаар цуглуулах боломжтой 2024-05-16

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа 2024-05-16

12 ордын маргаашийн ерөнхий зурхай /2024.05.17/ 2024-05-16

Аяллын визээ өөр зорилгоор ашигласан 25 гадаад иргэнийг өнөөдөр албадан гаргажээ. 2024-05-16

Гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслүүдийг ашиглахад бэлэн болжээ 2024-05-16

МУГТ М.АНХЦЭЦЭГ "ПАРИС 2024" ОЛИМПЫН ЭРХИЙН БОЛЗОЛ ХАНГААД БАЙНА 2024-05-17

Монголын уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олжээ 2024-05-17

СУИС-ийн уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүр хүртэлх авто замыг хааж засна 2024-05-17

Саналын хуудас хоёр хэсэгтэй байна 2024-05-17