Монголын уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос олжээ
Аврагчид өнөө өглөө Эверестийн өмнөд оргилын ойролцоогоос Монголын уулчны цогцсыг олсон бол нөгөө уулчин сураггүй хэвээр байна гэж аврах ажиллагааг зохион байгуулагчид мэдээллээ.
“8K Expeditions” аврах багийн ахлагч, газарчин Лакпа-гийн ярьснаар, уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг 8 550 метрийн өндрөөс олсон байна. "Уулчин олсноос унаж, өмнөд оргилын доор хэдэн метрийн гүнд гацсан бололтой" гэж аврах багийнхан хэллээ.
“Аврагчид түүний цогцсыг баазад авчирсан бөгөөд авиралтын улирлын төгсгөлд хохирогчдын ар гэрийнхэнтэй зөвлөлдсөний дараа цаашдын арга хэмжээг авна" гэж Лакпа Шерпа ярив.
Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ сарын 12-нд оргил руу авирч байхдаа сураггүй болсон юм. Иймээс Балбын уулчдыг нэн даруй дайчлан сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Аврах ажиллагаанд шерпа нар буюу газарчид болох Печхумбе, МинНурбу, Аржун Карки, Ланка Рам Таманг нар оролцжээ.
Монголын нөгөө уулчин хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байна. Тавдугаар сарын 19-ний өдрөөс хойш оргилд гарах дараагийн боломж нээгдэх үед сураггүй болсон уулчныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.