Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн амыг өсгөж, ард түмнийхээ хөгжил дэвшилд хүч нэмсэн ээжүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэстнээрээ хүртдэг учраас ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай гэдгийг хэлэв.

Монгол төрөөс хүүхдийн мөнгө олгож буй нь нийгмийн халамж бус, хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжиж байгаа төрийн бодлогын бодит илэрхийлэл гэдгийг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эхийн алдар” одонг дагалддаг мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгааг дуулгав.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Энэ жил улсын хэмжээнд 11294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өнгөрсөн оныхоос 526-аар нэмэгджээ. Одон гардаж байгаа алдарт эхчүүдийн олонх нь 34-38 насныхан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн статусыг хуульчилна 2024-05-24

НОБГ-ыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа 2024-05-24

“Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүд амарна 2024-05-24

Өнөөдөр цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь 2024-05-24

Маргааш нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулна 2024-05-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2024-05-24

Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 2024-05-24

Сүрьеэ өвчнийг шууд оношлох зөөврийн аппарат хүлээлгэн өгөв 2024-05-24

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авч байна. 2024-05-25

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод болж байна 2024-05-25

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороодод шилжүүллээ 2024-05-25