Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд буюу тавдугаар сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, тавдугаар сарын 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, тавдугаар сарын 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, тавдугаар сарын 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Тавдугаар сарын 27, тавдугаар сарын 31-нд Алтайн уулархаг нутгаар, тавдугаар сарын 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд тээвэрчид, малчид, ард иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:
-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах
-Аялж, зугаалга амралтаар явахдаа аюулгүй байдлаа хангах,
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо тоглуулахгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.