Хакүхо М.Даваажаргал Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилжээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Удирдах зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт ерөнхийлөгч”-өөр өргөмжилжээ.
Мэргэжүлийн сумод 24 жил тасралтгүй зүтгэхдээ бөхөөс дэвжээний эзэн багш хүртэл амжилт гарган, гиннесийн таван дээд амжилтыг тогтоосон түүнийг их спортын талбарт онцгой үүрэг, гавьяа байгуулж, шударга спортын төлөө өөрийн үйл хэргээр үнэтэй хувь нэмэр оруулан манлайлж буйг нь үнэлж ийн өргөмжилсөн бөгөөд батламжийг нь Токио хотод гаруулан өгчээ.
Түүний хувьд Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын анхны “Хүндэт ерөнхийлөгч” болж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.