ОХУ-д хоногт 1000 шинэ тохиолдол илэрлээ
Коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдал дэлхий дахинд ямар байгаа талаар товчилсон тойм мэдээг хүргэе.
Испани улсад өнөөдрийн /2020.04.07/ байдлаар нас баралт нэмэгджээ. Гэхдээ шинэ халдварын тоо буурсан байна. Францад эмнэлэгт нас барсан хүний тоо 10 хувиар нэмэгдэж, нийт нас баралт 8911-д хүрлээ.
Хойд хөрш ОХУ-д хоногт 1000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын тоо 6000 даваад байна. Халдвар Оросын нийслэл Москва хотод голомтлон тархаж, нөхцөл байдал хүндэрч байгаа юм.
Германд халдварын тоо сүүлийн дөрвөн өдөр дараалан буурч байна. Нас баралт 1.5 хувьтай, холбооны 16 мужид өвчлөл гарсан байна. Бовари муж улс коронавирусний халдварын тоогоор тэргүүлж байгаа юм. 15-59 насныхан өвчилсний 50 хувь нь эрэгтэй, 50 хувь нь эмэгтэй байна. 70-аас дээш насныхан нас барж байгаа ч тэд нийт халдварын 15 хувийг эзэлж байгаа аж.
Польш улсад коронавирусний халдварын тархалтын оргил үеийг тав, зургаадугаар сард тохионо гэж судлаачид үзжээ. Тус улсад нийт 98 нас баралт бүртгэгдсэн байна.
Хятадад халдварын тоо буурсан ч цар тахал дуусаагүй учир иргэддээ урьдчилан сэргийлэх энгийн аргуудаа хэрэглэсээр байхыг анхааруулжээ.
Эрдэмтэн судлаачид дэлхий дахинд дөрөв болон тавдугаар сард халдварын тархалт оргил үедээ хүрнэ гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.