М.Энхболд: Парламент яаж хуралдах, яаж саналаа өгөхөө мэдэхгүй байна

М.Энхболд: Парламент яаж хуралдах, яаж саналаа өгөхөө мэдэхгүй байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд "Бид одоо байгаа хуулийнхаа хүрээнд асуудлыг шийдээд явах ёстой. Засгийн газар бүх нийтийн бэлэн байдлыг зарласан тохиолдолд цахимаар хуралдах шаардлагатай. Тусдаа хууль байх шаардлагагүй. Олуулаа нэг газар удаан суумааргүй байна. Өнөөдөр техник нь бүрэн шийдэгдсэн. Бид 76-лаа. Өнөөдөртөө багтаж асуудлаа шийдэхгүй бол ажил явахгүй. Яаж хуралдах, яаж саналаа өгөхөө мэдэхгүй байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.