Монгол Улсын жолооны үнэмлэхийг Беларусь Улсад ашиглах боломжтой болно

Монгол Улсын жолооны үнэмлэхийг Беларусь Улсад ашиглах боломжтой болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт олголоо.

Манай улсад олгосон жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцод нэгдсэн 90 гаруй оронд хүлээн зөвшөөрдөг. Ингэхдээ тухайн улс орны хууль, тогтоомжоос хамааран харилцан адилгүй зохицуулалт үйлчилнэ.

Манай улсад дотоод болон олон улсад автомашин жолоодох гэсэн хоёр төрлийн үнэмлэхийг иргэдэд олгодог байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв 2024-05-29

Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо 2024-05-29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2024-05-29

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 2024-05-29

12 ордын зурхай /2024.05.29/ 2024-05-29

Монгол Улсын жолооны үнэмлэхийг Беларусь Улсад ашиглах боломжтой болно 2024-05-29

대한항공 몽골담당 이사 우호훈장 수상 2024-05-29

ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав 2024-05-29

Ч.Хүрэлбаатарыг 100 мянган төгрөг тараасан гэх дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. 2024-05-29

Үерийн эрсдэлтэй бүсэд голын даланг хүчитгэж байна 2024-05-30

Их аварга Хакүхогийн шавь Сэнхо Жигүүр зодог тайллаа. 2024-05-30