Ч.Хүрэлбаатарыг 100 мянган төгрөг тараасан гэх дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Ч.Хүрэлбаатарыг 100 мянган төгрөг тараасан гэх дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг сонгуулийн хууль зөрчсөн гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар өнөөдөр /2024.05.29/ мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу баруун бүсэд МАН-аас нэр дэвшихээр болсон Ч.Хүрэлбаатарыг Увс аймагт зохион байгуулагдсан спортын тэмцээний үеэр оюутнуудад 100 мянган төгрөг тараасан гэх гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн:

-48 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

-48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх гэж заажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.