Архангай аймгийн Өлзийт сумын ойн барилдаанд Ц.Бямба-Отгон гарди түрүүллээ

Архангай аймгийн Өлзийт сумын ойн барилдаанд Ц.Бямба-Отгон гарди түрүүллээ

Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Өлзийт сумаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит yлс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р. Пүрэвдагва, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Эбэг" ХХК, "Хан-Хэнтийн аварга" дэвжээний бөх, улсын харцага Г.Бадрах нар шалгарлаа.

Наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Ө.Батзул, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Д.Аззаяа нар үлдэв.

Энэхүү барилдааныг санаачлан МҮБХ, “Хөшөөт Мандал” ХХК-тай хамтран зохион байгуулсан Өлзийт сумын уугуул, аймгийн начин А.Өгийдалайд нутаг усныхан, найз нөхөд, шавь нар нь хүндэтгэл үзүүллээ.

Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг гардсан бол үзэгчдийн дундаас 4 азтан мөнгөн аяга, 2 азтан 500.000 төгрөг тус тус гардсан юм.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 31-нд 10:00 цагаас цэргийн цол, чимэг олгох 33 дахь удаагийн "Бүх цэргийн наадам" Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-31

2023 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хүлээлгэн өгөв 2024-05-31

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 2024-05-31

12 ордын зурхай /2024.05.31/ 2024-05-31

Өмнөговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2024-05-31

Архангай аймгийн Өлзийт сумын ойн барилдаанд Ц.Бямба-Отгон гарди түрүүллээ 2024-05-31

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа 2024-05-31

АЛБА ХААГЧИД ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ. 2024-05-31

Германд үргэлжилсэн аадар бороо орсны улмаас 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүллээ 2024-06-03

12 ордын зурхай /2024.06.03/ 2024-06-03

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа 2024-06-03