Өмнөговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Өмнөговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 10:13 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлт тус аймгийн Ханхонгор сумын төвөөс хойд зүгт 38 км, Даланзадгад сумын төвөөс хойд зүгт 62 км, Цогт-Овоо сумын төвөөс баруун зүгт 69 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.
Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.
Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо 2024-05-30

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-05-31

2023 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хүлээлгэн өгөв 2024-05-31

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 2024-05-31

12 ордын зурхай /2024.05.31/ 2024-05-31

Өмнөговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2024-05-31

Архангай аймгийн Өлзийт сумын ойн барилдаанд Ц.Бямба-Отгон гарди түрүүллээ 2024-05-31

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа 2024-05-31

АЛБА ХААГЧИД ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ. 2024-05-31

Германд үргэлжилсэн аадар бороо орсны улмаас 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүллээ 2024-06-03

12 ордын зурхай /2024.06.03/ 2024-06-03