“Хар жагсаалт”-аас гарсан зээлдэгчийн мэдээллийг нөгөөдөр шинэчилнэ
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой тохиож байна.
Энэхүү ойг тохиолдуулан зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон КОВИД-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор энэ сарын 2-ны өдөрт багтаан анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулга хийхээр шийдвэрлэсэн юм.
Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг 72 цагт багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүрэг хүлээдэг. Тиймээс хоёр хоногийн дараа буюу энэ сарын 6-наас муу зээлийн ангилалтай зээлдэгчийн мэдээллийг шинэчлэн гаргах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.