Үерийн аюулаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна

Үерийн аюулаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна

Өнөөдөр Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орно гэж ЦУОШГ-с мэдээлсэн.

Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  •  Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.