12 ордын зурхай /2024.06.06/
Хонь: Гэнэтийн сонирхолтой санал хүлээж авч мэднэ. Эртний танилтайгаа уулзаж, сонирхолтой дурсамж сонсож, сэргэлт авах болно. Од эрхэс хувь тавиландаа эзэн бай гэж сануулж байна. Харь элгийн хэн нэгэнд хэт гомдох нь маргаан зөрчилдөөн үүсгэж магадгүй.
Үхэр: Ямар ч ажлыг зоригтойгоор барьж авах үе. Таны зорилгод юу ч саад болохгүй. Танд хангалттай эрч хүч, урам зориг байгаа гэдэгт итгэлтэй бай. Адал явдал хайгч хүмүүсийн анхаарлыг олон зүйл татах боловч энэ нь үр ашиггүй зөрчилдөөнөөр төгсөх болно. Иймээс зөв амьдралын хэв маягийг хэрэгжүүл. Чанартай амралтыг эрхэмлэ.
Ихэр: Үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, шинээр хүнтэй танилцах, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэрэг нь танд ойлгомжгүй нөхцөл байдлыг авчирч магадгүй тул биеэ зөв зохистой авч явах нь чухал. Ямар ч ажил хэргийг эхлүүлэхийн өмнө гарах бүх үр дагаврыг нягталж үзэх ёстой шүү. Хэчнээн их эрч хүчтэй байсан ч эргэн тойрны нөхцөл байдлыг хяналтдаа байлгахыг хичээ.
Мэлхий: Аз турших, эрсдэлтэй алхам нь таныг алдаа хийхэд хүргэж магадгүй тул хөнгөн хуумгай аашлах хэрэггүй. Таны сонирхлыг татаж байгаа, эсвэл хачирхалтай зүйл нь таагүй явдлын шалтгаан болох болно. Санхүүгийн байдлаа дээшлүүлж чадвал үүнийг материаллаг хэрэгцээгээ хангах боломж нэмэгдэх болно. Хайр сэтгэлийн адал явдал амжилттай байх болно.
Арслан: Таны идэвхтэй, ажил хэрэгч байдал нь түншлэл хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Эерэг зан байдлаараа хүлээсэн үр дүнгээ сайнаар гаргуулж чадна. Ойр дотнын хүмүүсийнхээ хүсэлтэд татгалзах хэрэггүй. Хувийн амьдралаа сэтгэл санааны хямралаас болж үймүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Охин: Хүнд ачаалалтай өдрүүдийн нэг болж мэдэх юм. Уулзалт зөвлөгөөн, арга хэмжээнүүд ихсэх тул зарим нэг төлөвлөсөн ажлаа амжуулж чадахгүй. Бичиг баримттай холбоотой асуудал үүсэж болзошгүй. Ямар нэг баримт материалыг сайн шүүж шалгавал хэрэгтэй мэдээлэл олохоор байна. Аливаа харилцаанд үзэл бодол болон сонор соргог мэдрэмж аль аль нь чухал нөлөө үзүүлнэ.
Жинлүүр: Хэн нэгэн танд баяртай мэдээ дуулгаж магадгүй. Энэ өдөр гэнэтийн бэлэг, санаандгүй үйл явдал хүлээж байна. Олны анхаарлын төвд байх бөгөөд таны хэлсэн ярьсан, хийсэн үйлдэл хүмүүст таашаагдаж, эерэг бүхнийг хуримтлуулах болно. Ажил хэргийн хувьд ч гайхширлыг төрүүлэхээр зүйлийг сэдэж магадгүй.
Хилэнц: Эргэн тойрны хүн бүрд хэт итгэх хэрэггүй. Өөрийн хийх алхам бүрийг цэгнэж хэнд, юу ярихаа мэдэж байхгүй бол таныг буруугаар ашиглаж мэднэ. Бизнесийн хүрээнд идэвхтэй үйл явуулахад тохиромжтой үе. Эрч хүч тань өндөр байгаа нь мэргэжлийн ажилд эергээр нөлөөлөх болно. Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх боломжийг сайн ашиглаарай.
Нум: Хөрөнгө оруулалттай холбоотой асуудал нэлээд сунжирч магадгүй. Зарим тохиолдолд хэчнээн танил тал, найз нөхөд байгаад ч барахгүй гэдгээ ойлгоно. Өөрийнхөө байр суурийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд одоо ноёрхож байгаа дэглэмийн өөдөөс сөрөн зогсож, тэмцэл хийнэ. Удирдлага болон албаны хүмүүстэй харилцаа тааруу болох магадлал байна.
Матар: Гадаад орчны нөлөө болон ажлын ачаалал ихэдсэнээс сэтгэл санаа тавгүй болж болзошгүй. Удирдах албан тушаалтанд хүсэлт гаргах, төрийн байгууллагад гомдол мэдүүлэх зэрэг үйл ажиллагаа таны талд шийдвэрлэгдэх магадлалтай. Уран бүтээл туурвих, зохион байгуулах зэрэг ажил нь саад бэрхшээл дагуулах магадлалтай тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Таны байр сууринд аюул нүүрлэж байгаа тул өмнөх ажлаа нягт нямбай төлөвлөөрэй.
Хумх: Амьдралын идэвх муу, сулбагар дорой байвал бодож санаснаа гүйцэлдүүлж чадахгүйд хүрч магадгүй. Их зүйлийг амжуулах боломж байсан ч тодорхойгүй байдлаас болж бүгд нуран унах болно. Гадаад нөхцөл нэлээд тааламжгүй байх бөгөөд яаран хийсэн зүйл тань төгс болж чадахгүй, дахин хийхэд хүргэх магадлалтай. Бусдын үгэнд хэт автахаас сэргийл.
Загас: Гаднын нөлөө тодорхойгүй үед маш хянуур, өөрийн үйлдэлдээ бүх талаар анхаарал тавих хэрэгтэй. Нийгмийн гэнэтийн эргэлт өөрчлөлт нь таныг тойрон гарахгүй. Ихэнх хүмүүсийн хурц дайчин чадвар нэмэгдэж, ажлын эрч хүч өсөн нэмэгдэнэ. Гэхдээ сэтгэл хөдлөлөөс болж ажлын хариуцлага алдах магадлал ч байна. Дотоод мэдрэмжээ сонсож, бусдын үг үйлдлийг сайн анзаар.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.