Төвийн дүүргүүдэд ус соруулах насос хүлээлгэж өглөө

Төвийн дүүргүүдэд ус соруулах насос хүлээлгэж өглөө

УОК, НЗДТГ, ОБЕГ-аас төвийн дүүргүүд, зарим чиг үүргийн байгууллагыг ус соруулах насосоор хангалаа.

Тодруулбал, болзошгүй үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж, УСУГ, ОСНААУГ, Геодизи, усны барилга байгууламжийн газар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүрэгт ус зайлуулах насос хүлээлгэн өгсөн юм.

Нийслэлд энэ зун хур тунадас өмнөх жилүүдийнхээс илүү их орох төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээлж байгаа тул үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зорьж байна. НЗДТГ 2023 онд нэг цагт 300 м/куб ус соруулах хүчин чадалтай долоон ширхэг насос худалдан авч байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.