Дэлхийн хамгийн хурдан автомашин “SSC Tuatara”
Анхны бензин хөдөлгүүрт автомашиныг 1885 онд Карл Бенц нь бүтээсэн.
Бензийн бүтээсэн гурван дугуйт автомашин тухайн үед 16 км/цаг хурдтай явдаг байсан бол өнөөгийн машин 400 болон түүнээс ч дээш хурдалж чадах болжээ.
Автомашин үйлдвэрлэгч Shelby Supercars (SSC) компаниас анхны "Tuatara" загварын автомашиныг 2011 онд загвар зохион бүтээгч Жейсон Кастриота сансрын салбараас санаа авч зохион бүтээжээ.
"Туатара" загварын автомашиныг Шинэ Зеландад амьдардаг гүрвэлийн нэрээр нэрлэсэн ба тус гүрвэл амьд амьтдын молекулын хамгийн хурдан хувьсалтай гэдгээрээ алдартай байна.
Тус компаниас 2022 онд Лас Вегас хотын гадна байрлах тусгай зориулалтын туршилтын зам дээр автомашины хурдны дээд амжилтыг SSC Tuatara загварын автомашинаар 508 км/цаг хүртэл хурдалж шинэчлэн тогтоосон нь Дэлхийн хамгийн хурдан автомашин болсон.
SSC Tuatara–ийн аэродинамик загварыг сөнөөгч онгоцноос санаа авч зохион бүтээсэн ба хос турбо V8 хөдөлгүүрээр тоноглогдсон уг автомашиныг нь зөвхөн 100 ширхэг үйлдвэрлэсэн байна.
SSC Tuatara-ийн зарим онцлог:
• Дээд хурд: 508 км/ц
• 0-100 км/цаг хурд авах хурдатгал: 2,5 сек
• Хөдөлгүүрийн багтаамж: 5,9 л
• Хөдөлгүүрийн хүч: 1750 морины хүчтэй
• Машины жин: 1247 кг
• Үнэ: 1,6 сая доллароос дээш үнэтэй
Хамгийн хурдан автомашиныг тусгай зориулалтын туршилтын зам дээр туршиж тогтоодог. Монгол Улсад энэ төрлийн туршилтын авто зам байхгүй. Одоогоор Улаанбаатар хотоос Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал хүртэлх 32.2 км тууш зам дээр хурдны хязгаарыг 100 км/ц тогтоож өгсөн.
Бусад орон нутгийг чиглэсэн хатуу хучилттай авто замд хурдны хязгаарыг 80 км/ц тогтоож өгсөн байдаг.
Иймд жолооч та бүхэн замын нөхцөл байдалдаа тохируулж тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явна уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.