Алдарт дуучин Бритни Спирсийн киног “Юниверсал” компани бүтээнэ

Алдарт дуучин Бритни Спирсийн киног “Юниверсал” компани бүтээнэ

Америкийн алдарт дуучин Бритни Спирсийн дурсамж номоос сэдэвлэн кино бүтээх эрхийг авсан тухайгаа “Юниверсал Пикчерс” компани пүрэв гарагт зарлажээ. Поп одын намтарчилсан киног Америкийн найруулагч Жон М.Чу найруулахаар болсон байна.

“The Woman in Me” гэдэг нэртэй ном өнгөрсөн оны 10 дугаар сард худалдаанд гарснаас хойш 2.5 сая гаруй ширхэг борлогдсон юм. Тэгвэл намтарчилсан киноны продюсерээр “Wicked”, “La La Land” киноны продюсер Марк Платт ажиллаж, “Crazy Rich Asians,” “In the Heights” зэрэг киноны найруулагч Жон М.Чу найруулахаар болжээ.

Б.Спирс энэ талаар X хуудсандаа бичихдээ “Миний бие Марк Платтай нэгэн нууц төсөл дээр ажиллаж байгаагаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцахдаа баяртай байна. Тэр үргэлж миний дуртай кинонуудыг бүтээсээр ирсэн ... бидэнтэй хамт байгаарай” хэмээн бичжээ.

Өдгөө 42 настай Б.Спирс дурсамж номдоо “Микки Маусын клуб”-ээс дэлхийд нэртэй поп од болтлоо алдаршсан тухайгаа, мөн 2021 онд шүүхээс түдгэлзүүлэх хүртэл эцгийнхээ асран хамгаалалтад байсан үеийнхээ тухай өгүүлдэг байна. Америкийн жүжигчин Мишель Уильямсын уншсан аудио хувилбарын ачаар борлуулалт нь эрс нэмэгдсэн уг дурсамж номд поп дуучин 20 гаруй жилийн өмнө Жастин Тимберлэйктэй болзож байхдаа үр хөндүүлсэн тухайгаа мөн бичжээ.

Элвис, Эми Уайнхаус, Боб Марли нарын намтарчилсан кинонууд дэлгэцнээ гарснаар дуучид, уран бүтээлчдийн амьдралын талаар өгүүлдэг бүтээлүүд сүүлийн жилүүдэд Холливудын хамгийн эрэлттэй жанруудын нэг болоод байгаа юм. Энэ оны сүүлчээр Боб Диланы дүрд Тимоти Шаламегийн тоглосон “A Complete Unknown” кино нээлтээ хийх бол ирэх онд Майкл Жексоны намтарчилсан кино дэлгэцнээ гарна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ, Умард Солонгос хооронд зорчдог галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээхээр болжээ. 2024-06-27

Жулиан Ассанж Их Британийн Белмарш хорих газраас суллагдажээ 2024-06-27

Хятад цаг агаарын аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргалаа. 2024-06-29

Япон улсад шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргажээ 2024-07-05

Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр зэвсэглэсэн этгээд гал нээжээ. 2024-07-14

Алдарт дуучин Бритни Спирсийн киног “Юниверсал” компани бүтээнэ 2024-08-05

Японы баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 2024-08-09

Японы цаг уурын агентлагаас “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” сэрэмжлүүлгийг анх удаа гаргажээ. 2024-08-10

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлажээ 2024-08-15

Японд 3000 лийр хулгайлсан Вьетнамыг баривчилжээ 2024-09-03

Японы Ерөнхий сайд Өмнөд Солонгост айлчилна 2024-09-04