Хятад цаг агаарын аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргалаа.

Хятад цаг агаарын аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргалаа.

Хятадын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаатай холбогдуулан тус улсын Цаг уурын үндэсний төвөөс цаг агаарын аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргалаа.

Цаг уурчдын мэдээлснээр, зургаадугаар сарын 29-ний 14.00 цагаас зургаадугаар сарын 30-ны 14.00 цаг хүртэл Жянсу мужийн өмнөд хэсэгт, Шанхай хот, Жэжян мужийн баруун хойд болон төв хэсэгт, Аньхуй мужийн өмнөд хэсэгт, Хубэй мужийн зүүн хэсэгт, Жянши мужийн хойд хэсэгт, Хунань мужийн баруун өмнөд нутагт, Гуйжоу мужийн өмнөд хэсэгт, түүнчлэн Гуанси-Жуаны өөртөө засах орны хойд хэсэгт аадар бороо орох төлөвтэй байна.

Эдгээр бүс нутагт хүчтэй салхилж, аянга цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Цаг уурын үндэсний төвөөс мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хичээл сургалт, аж ахуйн үйл ажиллагааг түр зогсоож, үер, хөрсний нуралт, шавар урсах зэрэг байгалийн гамшиг тохиолдож болзошгүй үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Хятад улсад цаг агаарын таагүй нөхцөлийг дөрвөн түвшний системээр зарлан мэдээлдэг бөгөөд аюулын хамгийн дээд түвшнийг улаан, үлдсэн гурван зэрэглэлийг улбар шар, шар, хөх өнгөөр тэмдэглэдэг. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тайландад заан ихэр тугал гаргасан ховор тохиолдол бүртгэгджээ 2024-06-14

БНХАУ-ын өмнөд хэсгээр үер бууж, хойд хэсгээр хэт халалт үргэлжилж байна 2024-06-19

Сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирсан байна 2024-06-27

ОХУ, Умард Солонгос хооронд зорчдог галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээхээр болжээ. 2024-06-27

Жулиан Ассанж Их Британийн Белмарш хорих газраас суллагдажээ 2024-06-27

Хятад цаг агаарын аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргалаа. 2024-06-29

Япон улсад шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргажээ 2024-07-05

Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр зэвсэглэсэн этгээд гал нээжээ. 2024-07-14

Алдарт дуучин Бритни Спирсийн киног “Юниверсал” компани бүтээнэ 2024-08-05

Японы баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 2024-08-09

Японы цаг уурын агентлагаас “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” сэрэмжлүүлгийг анх удаа гаргажээ. 2024-08-10