Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилжээ.

Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилжээ.

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаанаар, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхээс гадна зарим томилгоог хийсэн байна. Тодруулбал, ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилжээ. Түүний товч намтрыг танилцуулбал,

ТӨГССӨН СУРГУУЛЬ

  • 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль
  • 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2011-2017 онд “Хоган Ловеллс ” олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч
  • 2017 оноос одоог хүртэл “Авинекс партнерс ” өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Харин 2020-2021 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2021-2024 онд ХЗДХ-ийн дэд сайдаар тус тус ажиллаж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.