БНСУ-ын иргэн Ким Даль Шигийг “Найрамдал одон”-оор шагналаа

БНСУ-ын иргэн Ким Даль Шигийг “Найрамдал одон”-оор шагналаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт үзүүлсэн үр өгөөж, хүнсний хангамж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд оруулсан бүтээлч хувь нэмрийг үнэлж, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, “Эм Жи Чонг Ру” ХХК-ийн захирал Ким Даль Шигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болгосноор “Найрамдал одон”-оор шагнуулсныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гардуулан өглөө.

“Хатансүйх” ХХК нь 2009 онд БНСУ-ын “Эм Жи Чанг Ру” ХХК-тай хамтран ясны өтгөрүүлсэн шөлний үйлдвэрийг ашиглалтад оруулж өнөөг хүртэлх хугацаанд бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулсаар байна.

Хонины ясны өтгөрүүлсэн шөлийг 2011 онд дотоодын зах зээлд гаргаж эхэлснээс хойш үхэр, адууны ясны өтгөрүүлсэн шөл, үхрийн булууны ясны өтгөрүүлсөн шөл зэрэг нэр төрлөө нэмэгдүүлж БНСУ төдийгүй Монголын зах зээлд аль хэдийнэ танигдсан HASU Бренд бүтээгдэхүүн болж чадсан байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.