Ойрх Дорнодын бүс нутгаар зорчихдоо анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөлөө.
Манай улсын иргэд Ойрх Дорнодын бүс нутгаар зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судалж, анхаарал сэрэмжтэй байхыг ГХЯ-наас зөвлөлөө.
Израил Улсад манай улсын 80 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж. Монгол Улсын иргэд яаралтай туслалцаа дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан, Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөв.
Тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болсон тохиолдолд:
- ГХЯ-ны +97683042222 дугаарын шуурхай утас;
- consul@mfa.gov.mn цахим шуудан;
- Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас;
- ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.