Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:
-Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;
-Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;
-Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;
-Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;
-Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;
-Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;
-Налайх дүүрэг Политехник коллеж;
-Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;
-Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу.
Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг НЗДТГ-ын Цэргийн штабаас уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.