Нийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо

Нийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор А.Амартүвшинг томиллоо.

А.Амартүвшин нь дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн.

Түүний ажлын туршлагаас дурдвал:

2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч

2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт

2013-2016 онд БНБУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул

2016 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.

2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч

Тэрбээр өнөөдрөөс Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг улираан дэвшүүллээ 2024-10-15

Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно 2024-10-15

“Эрүүл мэндийн салбарын 7 хоног” эхэллээ 2024-10-15

Гаалийн болон НӨАТ-ын төлөх хугацааг сунгах, Гаалийн татвараас чөлөөлөх боломжийг бүрдүүллээ 2024-10-15

Дэлхийн хэвлэл мэдээллийн VI чуулганд 106 орны төлөөлөгч оролцож байна 2024-10-15

Нийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо 2024-10-15

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтад оролцож байна 2024-10-15

О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучин болжээ 2024-10-15

Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ эхэллээ 2024-10-16

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав нэр хүндтэй шагналын эзэн болжээ 2024-10-16

Монгол Улс, БНСУ-ын Боловсролын яамд хоорондын Хамтарсан хорооны хурал боллоо 2024-10-16