Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний бөхийн өсвөр болон залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан эхэллээ. Монгол бөхийн өргөөнд гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнийг гурван насны ангиллаар зохион байгуулж байгаа бөгөөд нийт 300 орчим бөх зодоглож байна. Тодруулбал, 16 болон 17 насанд тус бүр 80, 18 насны ангилалд 62 бөх барилдахаар бүртгүүлжээ.
Өмнө нь зөвхөн 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд явагддаг байсан тус барилдаан цар хүрээгээ тэлж спорт хороод, клуб, спортын сургуулиудын сурагчид оролцохоор болсон байна. Мөн ОХУ-ын Тувагийн өсвөр бөхийн аварга баг оролцохоор урьдчилсан мэдүүлгийг ирүүлсэн аж.
Барилдаанд 2004 оноос хойш төрсөн бөхчүүд оролцож буй бөгөөд энэ үеэр уран гараа дэвээтэй болон уран барилдаантай бөхчүүдийг шалгаруулна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.