Скүүтэр болон суррон дугуйгаар зорчихыг хязгаарлаж эхэлжээ.

Скүүтэр болон суррон дугуйгаар зорчихыг хязгаарлаж эхэлжээ.

Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдсэн.

Ялангуяа өсвөрийнхний дунд скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгааг ГССҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл халтиргаа, гулгаа эхэлсэн энэ үед скүүтэр болон суррон дугуйгаар зорчихыг хязгаарлаж эхэлжээ.

Энэ талаар Тэврийн цагдаагийн албаныхан мэдээлэл өгөхдөө “Скүүтэр, дугуй түрээсийн зарим үйлчилгээ үйл ажиллагаагаа зогсоосон. Хоёр дугуйт тээврийн хэрэгслийг гуравдугаар сараас эхлэн арваннэгдүгээр сар хүртэл явуулах зохицуулалттай. Үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж буй цахилгаан дугуй түрээсийн газарт үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлсэн. Удахгүй үйлчилгээгээ зогсооно” гэв.

Нийслэлд дугуйн зам хангалттай байхгүй, мөн цахилгаан моторт дугуйн хэрэгслийг явган хүний зам, авто замын хөдөлгөөнд оролцуулах тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэн энэ төрлийн осол гэмтэл гарч байгааг холбогдох албаныхан ярьж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.