УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхлээд байна.
Үдээс өмнөх хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсох. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нэр бүхий таван төсөл багтаж байна. Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ.
Харин үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийх бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэх хуваарьтай байна.
Хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар бүсчилсэн хөгжлийг дэмжиж, хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөгжлийг хурдасгах, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзжээ. УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр энэхүү хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, дэмжсэн байна.
Дашрамд сонирхуулахад, өнөөдрийн чуулганд одоогоор 25 гишүүн ирээгүй байна. Үүнээс эмнэлгийн чөлөөтэй дөрөв, гадаад томилолттой ес, чөлөөтэй нэг, тасалсан 11 гишүүн байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.