ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. 
Ерөнхийлөгч Юн Сог Ёль Элчин сайд С.Сүхболдыг энэ өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Гэгээн ширээт, Парагвай, Бахрейн зэрэг улсын Элчин сайд нарын хамтаар хүлээн авч, товч уулзан ажлын өндөр амжилт хүсэв.
Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийг Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгатайг дахин нотлож, айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.