Э.Бат-Үүл нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

Э.Бат-Үүл нарыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр /2020.04.08/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурлыг 10:00 цагт товлоод байна.

Тэднийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. 

Өнгөрсөн сарын 25-нд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон ч шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “...Миний бие ХӨСҮТ-өөс өгсөн зааварчилгааны дагуу гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр 10:00 цаг хүртэл хойшлуулсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.