Шуурхай мэдээ : БНСУ-ын Үндэсний ассамблейн тамгын газраас албан ёсны мэдэгдэл хийлээ

Шуурхай мэдээ : БНСУ-ын Үндэсний ассамблейн тамгын газраас албан ёсны мэдэгдэл хийлээ

Дөнгөж сая БНСУ-ын Үндэсний ассамблейн тамгын газраас албан ёсны мэдэгдэл хийлээ.

Мэдэгдлийг Үндэсний Ассамблейн тамгын газрын дарга Ким Мин Ги хийсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн Батлан хамгаалах яамны ажилтан албан хаагчид болон хүчний байгууллагуудын ямар ч хүнийг Үндэсний ассамблейн ордонд оруулахгүй байх шийдвэр гаргасан тухай мэдээллээ.

Мөн өнгөрсөн шөнө тусгай хүчний цэргийн 230 гариу албан хаагчид хууль бусаар Үндэсний ассамблейн ордныг эзлэх оролдлого хийсэн бөгөөд 50 гариу цэргүүд 2 давхрын цонхыг хагалж ордны дотор нэвтэрсэн болно. Энэхүү хууль бус үйлдэл явдалтай холбоотой хяналтын камерын бичлэгийг ард иргэдэд ил болгон үзүүлэхээр шийдвэрлэсэн гэж мэдэгдлээ.

Мөн цаашид энэхүү хууль бус үйл явдлыг зохион байгуулсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэж мэдэгдлээ.

БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.