Шуурхай мэдээ : Ерөнхий сайдын өргөөнд "Хаалттай хуралдах боллоо"
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд болон эрх баригч "Ард түмний хүч" намын төлөөлөл, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл 14:00 цагт хаалттай хурал хийхээр болов!
Одоогоор энэхүү хаалттай хуралд Эрх баригч нам болон Ерөнхийлөгчийн тамгын газрыг төлөөлөн ямар хүмүүс оролцохыг мэдээлээгүй байна.
Засгийн газар болон эрх баригч нам, Ерөнхийлөгчийн тамгын газрын хоорондоо мэдээллээ солилцож цаашид хэрхэх талаар эрх баригчдын зүгээс тодорхой чиглэл гаргах зорилготой болох нь тодорхой юм.
Гэвч эрх баригч нам болон Ерөнхийлөгчийн хооронд нэгдсэн байр сууринд хүрж чадах эсэх нь тодорхойгүй юм.
Харин сөрөг хүчний хамгийн том нам болох "Ардчилсан Нам"-ын зүгээс өнөөдөртөө багтаж Ерөнхийлөгчийг огцруулах саналыг Үндэсний Ассамблейд өргөн барих болно гэсэн мэдэгдэл хийгээд байгаа билээ.
БНСУ дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт Www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.