“Moon dance” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Австрийн Вена хотноо Дэлхийн бүжгийн спортын холбооны латины формейшн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.
Латин Формейшн бүжгийн 2024 оны ДАШТ-нд Монгол улсаас оролцсон хоёр багийн нэг “Moon Dance” хамтлаг амжилттай оролцож хүрэл медаль, цомын эзэн боллоо. Тус хамтлаг 10 дахь удаагаа ДАШТ-д оролцохдоо сүүлийн гурван жилд мөнгө, мөн хүрэл медаль хоёр дахь удаагаа хүртсэн амжилт үзүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.