Сонирхогчдын боксын  ААШТ-ээс дөрвөн хүрэл медаль хүртлээ

Сонирхогчдын боксын  ААШТ-ээс дөрвөн хүрэл медаль хүртлээ

Тайландын нийслэл Бангкок хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 21 орны 210 боксчин эрэгтэй, эмэгтэй 25 жинд 100 медалийн төлөө хүч сорьжээ. Манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлагад эрэгтэй тав, эмэгтэй гурван боксчин өрсөлдсөнөөс дөрвөн хүрэл медальтай эх орондоо ирж байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63.5 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Бадмаараг, эрэгтэйчүүдийн 57 кг-д Г.Лундаа, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, +91 кг-д Х.Бекнур нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Нийлбэр дүнгээр Узбекистаны баг 11 алт, зургаан мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Казахстаны есөн алт, таван мөнгө, зургаан хүрэл, Тайланд гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, Хятад нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, Тажикстан нэг алт, нэг мөнгө, гурван хүрэлтэйгээр эхний таван байрт жагсав. Манай улсын хувьд 10-11-дүгээр байрыг Тайваньтай хувааж эзэллээ. Тэмцээнд оролцсон 21 орноос 15 нь ямар нэгэн байдлаар медальтай нутаг буцаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.