Жүдо, чөлөөтийн тамирчдын дунд үндэсний бөхийн халз барилдаан болно

Жүдо, чөлөөтийн тамирчдын дунд үндэсний бөхийн халз барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо, чөлөөт бөх, жүдо бөхийн холбоо, “Хийморь” төсөлтэй хамтран жүдо, чөлөөтийн тамирчдын дунд үндэсний бөхийн халз барилдааныг зохион байгуулахаар болсон билээ.

Анх 1999 онд зохион байгуулсан тус барилдаан тухайн үед тэнцээгээр өндөрлөж байсан юм. Тэгвэл хайна хагалах барилдаан энэ сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд тасалбар 80 мянга, 160 мянган төгрөгийн үнэтэй аж.

Халз барилдаанд оролцох жүдочдын багийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дасгалжуулах бөгөөд ахлагчаар дархан аварга Н.Батсуурийг сонгожээ. Харин бүрэлдэхүүнд улсын заан Д.Анар, Б.Серик, начин Л.Отгонбаатар, Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нар багтлаа.

Тэгвэл чөлөөт бөхийн багийг гавьяат дасгалжуулагч Б.Баттулга дасгалжуулж, улсын начин Ж.Чулуунбат ахална. Бүрэлдэхүүнд улсын арслан Б.Орхонбаяр, заан М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Г.Ганхуяг, начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ багтав.

Үүнээс гадна бөмбөрцгийн хөнгөн жингийн хүчтэнүүдийн халз барилдаанд жүдогоос гавьяат тамирчин Ё.Басхүү, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, чөлөөтөөс гавьяат тамирчин Т.Тулга, олон улсын хэмжээний мастер З.Занабазар, О.Сүлдхүү нар зодоглох ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.