Монгол Улсад анх удаа агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ

Монгол Улсад анх удаа агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол улсад хараахан эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, дисплази үеийн зүрх судасны бага инвазив бүхий нээлттэй (Minimally Invasive Cardiac Surgery) мэс заслын тоо, төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа.

Энэ зорилтын хүрээн 2017 оноос өвчүүний голын зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс заслыг анх нэвтрүүлэн хийж эхэлжээ. Тэгвэл  Монгол Улсад анх удаа цээжний зүүн хавирга хоорондын жижиг зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн мэс заслыг (Minimally invasive direct CAB) амжилттай хийжээ.

Өвчүүний ясны голын зүслэгээр хийгддэг уламжлалт мэс засалд ойролцоогоор 20-30 см урттай сорви үлддэг бол цээжний зүүн хавирга хооронд хамгийн жижиг зүслэг ашиглан хийгдэж буй энэхүү мэс засалд хавирга хоорондын 7-8 см зүслэгээр хийгдэж байгаа тул мэс заслын дараах өвдөлт болон шархны халдварын эрсдэл маш бага, эдгэрэлт харьцангуй түргэн байгаа нь хөнөөл багатай мэс заслын онцлог давуу тал болох юм.

Тус эмнэлэг зүрхний нээлттэй мэс заслын тусламжийг нийт 402 эмчлүүлэгчид үзүүлжээ. Үүнээс 136 нь титэм судасны мэс засал байсан бөгөөд титэм судасны хүнд хэлбэрийн нарийсалтай, зүрхний агших чадвар 49 хувийг  доош буурсан 60 эмчлүүлэгчид зүрхний титэм судас залгах мэс засал амжилттай хийлээ. Титэм судасны нийт хийгдсэн мэс заслын 47 хувь  нь дэвшилтэт технологи ашиглаж, Агшиж буй зүрхэн дээр хийгдсэн мэс засал байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ө.Золбаяр: Ерөнхийлөгч шахмал түлшний чанар муудсан шалтгааныг тодруулж, хариуцагчийг олох үүргийг холбогдох албаныханд өглөө 2024-12-16

"Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барихаар боллоо 2024-12-17

“Хавдар судлалын үндэсний төв-II” барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа 2024-12-17

УОК-ЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2024-12-17

Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно 2024-12-19

Монгол Улсад анх удаа агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ 2024-12-19

Мансууруулах эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, хил давуулах гэж байжээ 2024-12-20

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-12-20

БНСУ-аас ирсэн илгээмжээс 9 яст мэлхий, 2 могой илрүүлжээ 2024-12-20

Цас орж, цасан шуурга шуурна 2024-12-24

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2024-12-24