ДАШТ-ээс Монгол Улс аваргатай боллоо

ДАШТ-ээс Монгол Улс аваргатай боллоо

Японы нийслэл Токио хотод Олон улсын бодибилдингийн хамгийн том холбоо болох IFBB-ийн эмэгтэйчүүдийн ДАШТ, эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөв.

Дэлхийн 203 орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB холбооны 1500 тамирчин оролцсон уг тэмцээнд гавьяат тамирчин Б.Сугарсүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Ингэснээр тэр бодибилдингийн ДАШТ-д түрүүлсэн анхны тамирчин болж байгаа юм. Б.Сугарсүрэн өмнө нь тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа “Мастер Велнесс-40” ангилалд амжилтаа ахиулж, дэлхийн аварга болж байна. IFBB холбооны ДАШТ-ээс Монголоос хоёр тамирчин гурван медаль хүртсэн байдаг. Тодруулбал, гавьяат тамирчин Б.Сугарсүрэн алт, хүрэл, олон улсын хэмжээний мастер Ч.Цогтбаатар хүрэл медалийн эзэн болж байв.

Б.Сугарсүрэнгээс гадна эмэгтэйчүүдийн ДАШТ-ий “Мастер Велнесс 35-39” насанд Д.Ариунаа VI байр эзэлсэн аж.

Харин IFBB-ийн эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээний “Эрэгтэй фит модель” ангиллаас Б.Гэрэлт-Од мөнгө, “Мастер Менс Физик 40” ангилалд Н.Хосбаяр хүрэл медалийн эзэн болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа 2024-12-25

Эверестэд мөнхөрсөн Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт олон улсын хэмжээний мастер цол олгоно 2024-12-25

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох 3 шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай 2024-12-27

Засгийн газраас өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлалаа. 2024-12-30

Монгол-Хятадын цагаан сарын үзэсгэлэн Эрээн хотод эхэллээ. 2024-12-30

ДАШТ-ээс Монгол Улс аваргатай боллоо 2024-12-30

"E-Mongolia"-ийн "төлбөртэй" үйлчилгээнүүдийг түр авах боломжгүй 2024-12-30

Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олгов 2024-12-30

Япон хэл, соёл судлаач оюутанд зориулсан тэтгэлэг зарлалаа 2024-12-30

2025 ОНЫ ӨРНИЙН ЗУРХАЙ. 2025-01-01

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ 2025-01-01