Эверестэд мөнхөрсөн Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт олон улсын хэмжээний мастер цол олгоно
Монголын уулын спортын түүхэнд шинэ хуудас бичиж дэлхийн ноён оргил Эверестэд Монголоос анх удаа хөтөчгүй бие даан авирсан уулчин Ц.Өсөхжаргал, уулын спортын дэд мастер Л.Пүрэвсүрэн нарт Олон улсын хэмжээний мастер цолыг нэхэн олгохоор болжээ.
Уг шийдвэрийг Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүд баталсан байна. Эргэн сануулахад, 53 настай Ц.Өсөхжаргал, 31 настай Л.Пүрэвсүрэн нар 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт Эверест (8848 м д.т.д)-ийн оргилд хүрсэн. Уулчдын гар утсанд оргилд хүрсэн амжилтыг нь нотлох бичлэг, зураг үлдсэн байдаг. Харамсалтай нь тэд буухдаа амиа алдсан билээ.
Улмаар Ц.Өсөхжаргалын цогцсыг тавдугаар сарын 25-ны өдөр уулаас буулгасан. Харин 8300 метрийн өндөрт хадан хавцал дундаас олдсон Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах хоёр удаагийн оролдлого амжилтгүй болсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.