БНСУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга огцорчээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга огцорчээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны даргын огцрох өргөдлийг баасан гарагт хүлээн авлаа гэж Чой Сан Мокийн ажлын албанаас мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Юн Сог Ёлийг баривчлах шүүхийн тушаалыг гүйцэтгэх явцад Өндөр албан тушаалтнуудын авлигын мөрдөн байцаах газрын ажиллагаанд /CIO/ саад учруулсан гэгдэж буй хамгаалалтын албаны дарга Пак Чон Жун цагдаад байцаагдахынхаа өмнө огцрох өргөдлөө өгсөн байна.

“Пак Чон Жуны өгсөн огцрох өргөлдлийг хүлээн авсан” гэж Сангийн яам мэдэгджээ. Албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан хэмээн буруутгагдаж буй тэрбээр өмнө нь цагдаа нарын байцаалт авах хоёр хүсэлтийг үл тоомсорлосны эцэст гурав дахь хүсэлтийг биелүүлсэн байна.

Өнгөрсөн 12 дугаар сарын эхээр онц байдал тогтоож, үймээн дэгдээсэн гэх хэрэгт буруутгагдаж буй Юн Сог Ёлийг баривчлах хоёр дахь ажиллагааг явуулахаар CIO болон цагдаа нар бэлтгэж байна.

Юн Сог Ёлийн хувьд CIO-ын зарлан дуудах хуудсыг хүлээн авахаас татгалзаж, тус агентлаг хэргүүдийг мөрдөн шалгах эрхгүй хэмээн маргаан үүсгэжээ.

Үүнээс гадна Юн Сог Ёлийг баривчлах хоёр дахь ажиллагаанд саад учруулахыг оролдвоос ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилтнуудыг баривчлах эсэхийг CIO хэлэлцэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.