"Юүн" Ерөнхийлөгчийг баривчиллаа!

"Юүн" Ерөнхийлөгчийг баривчиллаа!

БНСУ-ын Ерөнхийлөгч "Юүн Сог Ёоль" нь өнгөрөгч 12-р сарын 3-ний шөнө улсын хэмжээнд онц байдал зарлаж Үндэсний Ассамблейн ордон болон сонгуулийн ерөнхий хороо зэргийг эзлэх оролдлого хийсэн үйл явдалтай холбогдуулан Үндэсний Ассамблейн сөрөг хүчний намууд нэгдэн ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг батлаад байгаа билээ. 

Нэгэнт Үндэсний Ассамблейн шийдвэр гаргасан тул Ерөнхийлөгчийг огцруулах эсэх, үндсэн хуулийн зөрчил байгаа эсэхийг үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. 

Мөн онц байдал зарласан дээрх үйл явдалт нь "Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг" гэж үзэж мөргөн шалгах үйл явц өрнөж байгаа юм. Дээрх хэргийг хариуцан шалгаж буй "Төрийн өндөр дээд албан тушаалтны гэмт хэргийг мөрдөн шалгах газар"-ын зүгээс "Юүн" Ерөнхийлөгчийг ирж байцаалт өгөхийг удаа дараа шаардсан боловч тус газар нь хэрэг бүртгэл мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулах эрх байхгүй гэдэг үндэслэлээр "Юү" Ерөнхийлөгч очиж байцаалт өгөхөөс татгалзсанаар ирсэн юм. 

Иймд түүнтэй холбоотой "Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-ийг эцэслэн шийдвэрлэх "Юүн" Ерөнхийлөгчийг заавал байцаалт авах шаардлагатай гэж үзээд Соүль хотын шүүхээс хойшлуулалгүй баривчлах тогтоол гаргаад байсан юм. 

Гэхдээ энэхүү баривчлах тогтоол нь шүүхээс гаргаж буй хоёр дахь тогтоол бөгөөд өмнө нь батлагдсан 7 хонгийн хугацаатай баривчлах тогтоолын дагуу өнгөрөгч 3-ний өдөр баривчлах оролдлого хийсэн боловч төрийн тусгай хамгаалалтыг давж дотогш нэвтэрж чадаагүй билээ.

Тэгвэл ийнхүү хоёр дахь оролдлогыг өнөөдөр өглөө 04:40 цагийн үед эхэлж 5цаг гариу үргэлжилсний эцэст 10:33 цагийн үед "Юүн" Ерөнхийлөгчийг баривчлан "Төрийн өндөр дээд албан тушаалтны гэмт хэргийг мөрдөн байцаах газар-т хүргээд байна...

Энэхүү үйл явдал нь БНСУ-ын түүхэнд "Бүрэн эрх нь дуусаагүй" байгаа Ерөнхийлөгчөө баривчилсан анхны тохиолдол болж байна!

Эх сурвалж: SBS News 

БНСУ Дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.